Wednesday, April 20, 2016

PRP эмчилгээ


PRP гэдэг нь ялтас эсээр баяжуулсан сийвэн гэсэн утгатай бөгөөд хүний бие махбодийн өөрийн дотоод нөөц боломж дээр тулгуурлан арьсны эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх, залуужуулах сонгодог эмчилгээ юм.  Хүний цусны ялтас эс нь цус бүлэгнүүлэх, эд эсийг нөхөн төлжүүлэх, шарх эдгээх үүрэгтэй байдаг. PRP эмчилгээг гоо заслын салбарт арьсны уян хатан чанарыг сайжруулж чангалах, өнгө сэргээх, залуужуулах, үс уналтыг зогсоох, ургалтыг дэмжих зорилгоор өргөн ашиглаж байна. PRP-ийг арьсанд тарьснаар ялтас эсээс бодисын солилцоог эрчимжүүлэх, арьсны нөхөн төлжилтийг хурдасгах, коллаген болон гиалуроны хүчлийн нийлэгжилтийг дэмжих үүрэг бүхий өсөлтийн хүчин зүйлс, биологийн идэвхит бодисууд ялгардаг.

PRP эмчилгээний үр дүн
  •  Арьс чийглэг зөөлөн болно.
  •  Арьс чангарна.
  •  Хялгасан үрчлээ арилна, гүн үрчлээ багасна.
  • Арьсны өнгө сэргэж цайрна.
  • Үсний уналт зогсож, ургалт нэмэгдэнэ.
  • Батганаас үүссэн сорвийг багасгана.

Эмчилгээний үр дүн хэзээ гарах вэ?
  • Эсийн нөхөн төлжилт аажмаар явагддаг бөгөөд тухайн хүний нас, арьсны байдлаас хамаардаг.  
  • Эмчилгээ хийснээс 2 долоо хоногийн дараагаас арьс чийглэг болох, өнгө засрах гэх мэт үр дүн мэдэгдэж эхэлнэ.
  •  4 долоо хоногийн дараа гэхэд үрчлээ багасч арьс чангарсан байдаг.
  • Эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, удаан хугацаанд хадгалах зорилгоо курс эмчилгээ хийдэг. 3-4 удаагийн эмчилгээ 1 курс болдог. Үр дүн 1 жил хүртэл хугацаанд хадгалагдана.

 PRP эмчилгээний давуу тал
  •  Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
  • Харшил үүсгэхгүй
  • Өвдөлт багатай
  • Эрсдэлгүй

Хэдэн насаас PRP эмчилгээ хийлгэж эхлэх вэ?
  • 25 наснаас хөгшрөлт эрчимтэй явагддаж эхлэдэг. Арьсанд үрчлээ үүсэх, суларч унжихаас сэргийлэх зорилгоор  энэ наснаас PRP эмчилгээг хийлгэж болно.
  • Харин батга, сорвины эмчилгээ, үс ургуулах, уналт зогсоох зорилгоор 18-аас дээш насныхан хийлгэж болно. 

No comments:

Post a Comment