Sunday, June 12, 2016

PRP эмчилгээ болон эндермолифт үйлчилгээний төгс зохицол



Тарилгын эмчилгээний үр дүнг LPG эндермолифт нэмэгдүүлдэг учраас бид PRP эмчилгээг LPG эндермолифт үйлчилгээтэй хослуулан үйлчлүүлэгчиддээ хүргээд удаагүй байна.
Олон хүн Яагаад заавал ингэж хавсран хийдэг юм бэ? гэж их асуудаг. Тэгэхээр энэхүү яагаад гэдэг асуултанд товчхоноор хариулж байна.
Та дэлгэрэнгүй мэдээллийг: 45-02-02 дугаараас аваарай

Thursday, May 19, 2016

Мэргэжлийн LPG үйлчилгээг сонгоцгооё

Гранд Спа төв Францын LPG systems-н албан ёсны веб хуудас дээр нэгдлээ. Монголд хамгийн сүүлийн үеийн эндермолифт, липомассаж болон арьс арчилгааны бүтээгдэхүүн гээд цогц үйлчилгээг хүргэж байна.
Доорх линкээр ороод та Ulaanbaatar гэж бичээд өөрт хамгийн ойр мэргэжлийн LPG-н үйлчилгээг хүргэж буй байгууллагыг олох боломжтой.
http://www.endermologie.com/en/our-centers/

ЭНДЕРМОЛИФТ-АРЬСНЫ ФИТНЕС

Бүсгүйчүүдийн маань дух, нүд, хацар, давхар эрүү, хүзүү, цээж /унжсан хөх/, гар дээр хөгшрөлтийн шинж тэмдэг хамгийн түрүүнд гарч санаа зовоодог ‪#‎aging‬ ‪#‎anti‬-aging ‪#‎beauty‬. Хурдан хугацаанд аюулгүйгээр гоо сайхнаа хадгалах, нэмэгдүүлэх хүсэлтэй бол шинэ эндермолифт үйлчилгээг заавал сонгоорой! ‪#‎natural‬ ‪#‎endermolift‬ ‪#‎express‬
Шинэ эндермолифт үйлчилгээ нь таны хүссэн хэсэгт хүрч үйлчлэх бөгөөд 15 минутын 1 удаагийн оролтоор л та нүдэнд харагдахуйц үр дүнгээ харах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 45-02-02

Monday, May 16, 2016

Эсийн түвшинд 8 насаар арьсыг залуужуулна

Эмэгтэйчүүд тэр дундаа 30-аас дээш насны бүсгүйчүүдийн асуудал болох хөгшрөлтийн эсрэг үр дүнтэйгээр залуужуулах технологийн талаар энэ удаа бид Гранд Спа төвийн арьс гоо заслын эмч Ч.Дашдэлгэртэй уулзаж дэлгэрэнгүй ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та юуны өмнө өөрийгөө болон байгууллагаа манай уншигчдад товч танилцуулна уу?
Сайн байцгаана уу? Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би арьс гоо заслын эмч мэргэжилтэй. 2005 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байна. Одоо Гранд спа төвд гоо засалч эмчээр ажилладаг. Манай байгууллага нь 2009 онд байгуулагдсан бөгөөд хөгшрөлтийн эсрэг залуужуулах, тураан галбиржуулах, эрүүлжүүлэх зорилттойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм. Манай төвд дадлага туршлагатай дотор, арьс гоо заслын нарийн  мэргэжлийн эмч, мэргэжлийн гоо засалч нараас бүрдсэн чадварлаг баг ажилладаг.
Гранд спа төвөөс тавдугаар сард нийт эмэгтэйчүүддээ хүргэхээр зэхэж байгаа гэнэтийн бэлэг байгаа гэж сонсон. Энэ талаар Та манай уншигчдад мэдээллээ хуваалцвал?
Манай орны эрс тэс цаг ууртай холбоотой арьс хуурайших, өнгөө алдах нь их байдаг. Энэ үед хүн бүрийн арьсанд эрчимтэй арчилгаа хэрэгтэй болдог. Иймээс бид PRP эмчилгээг онцлон, цогц байдлаар урамшуулалтай үнээрhttps://www.facebook.com/GrandSpaCenter/photos/a.213347475455698.1073741828.213345842122528/346092895514488/?type=3&theater/ үйчлүүлэгчдэдээ санал болгож байгаа юм.
PRP эмчилгээний талаар товч мэдээлэл өгөхөд: Дэлхий нийтээр эсийн түвшинд арьс залуужуулах эмчилгээ гэж хүлээн зөвшөөрөгдсөн PRP  эмчилгээг хамгийн сүүлийн үеийн зориулалтын аппарат хэрэгслээр манай ГрандСпа төв хийж байна. PRP-г тухайн хүний цуснаас бэлтгэдэг бөгөөд уг ялтас эс нь шарх эдгээх, эд эсийг нөхөн төлжүүлэх үүрэгтэй. PRP-г арьсанд тарьснаар эдгээр уургууд нь бодисын солилцоог эрчимжүүлж эсийн хуваагдлыг хурдасгаснаар коллаген, эластиний нийлэгжилтийн сайжруулах мөн эс  завсрын бодис болон гиалуроны хүчлийг нэмэгдүүлдэг.
Энэ эмчилгээг хийлгэснээр ямар үр дүнд хүрэх вэ?
Дээр хэлснээр PRP-г арьсанд тарьж эсийн түвшинд хүрч үйлчилснээр арьс илүү чийглэг өнгөлөг болж, сэвх нөсөө толбо бүдгэрч, арьсны уян хатан чанар сайжирснаар хялгасан үрчлээ арилж, гүн үрчлээ, арьсны унжилт 90%-иар багасч чангардаг. Батганы эдгэрэлтийг дэмжиж үүссэн сорвийг бүдгэрүүлэх, арилгах нөлөөтэй. Мөн хуйханд тарьснаар үсний уналт зогсож, ургалт эрчимждэг.
Эмчилгээний үр дүн хэзээ гарах вэ?
Ерөнхийдөө эсийн нөхөн төлжилт аажмаар явагддаг бөгөөд тухайн хүний нас, арьсны байдлаас хамаардаг. Эмчилгээ хийснээс 2 долоо хоногийн дараагаас арьс чийглэг болох, өнгө засрах гэх мэт үр дүн мэдэгдэж эхэлдэг. 4 долоо хоногийн дараа гэхэд үрчлээ багасч арьс чангарсан байдаг.
PRP эмчилгээний давуу тал?
PRP эмчилгээний гол давуу тал нь мэдээж одоо байгаа арьсны өргө алдалт, үрчлээ, арьс сулрал зэрэг хөгшин харагдуулж буй байдлыг засахаас гадна цаашид явагдах арьс сулрал, унжилт, хөгшрөлтийг удаашруулдаг. Өөрөөр хэлбэл хөгшрөх үйл явцыг тогтоон барьж удаашруулна гэсэн үг шүү дээ. Тухайн хүний өөрийн цуснаас гаргаж авдаг учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, 100% био нийцтэй, харшил үүсэх, халдвар авах эрсдэлгүй, өвдөлт багатай, гоо заслын бусад эмчилгээ үйлчилгээтэй хослуулан хийж болдог гээд олон давуу талтай. Манайд ашиглагдаж байгаа зориулалтын кит нь энэ бүх шаардлагыг хангасан хамгийн сүүлийн үеийн технологи тул үр дүн сайтай. Мөн тусгай төлжүүлэх маск болон эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх лифт массажтай цогц байдлаар хийгдэж байна.
Хэдэн наснаас PRP эмчилгээ хийлгэвэл зохих вэ?
25 наснаас хөгшрөлт эрчимтэй явагдаж эхлэдэг. Арьсаа үрчлээ үүсэх, суларч унжихаас хамгаалах зорилгоор бол энэ наснаас эхлэн PRP эмчилгээг хийлгэж болно. Харин батга, сорвины эмчилгээ, үс ургуулах, уналт зогсоох зорилготой бол 18-аас дээш насныхан хийлгэж болно.
Энэ эмчилгээг хийлгэж болохгүй тохиолдлууд байна уу?
Тухайн хүний өөрийн цуснаас бэлддэг учраас хориглох заалт харьцангуй цөөн. Гэхдээ цус бүлэгнэлийн алдагдалтай, цус шингэлэх эм ууж байгаа, архаг өвчний сэдрэлийн үе, хурц халдварт өвчин, тарилга хийх хэсэгт ил шарх, үрэвсэлтэй бол хийхгүй. Мөн жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүдэд эсрэг заалттай.
Мэдээлэл өгсөнд баярлалаа. Нийт уншигчдадаа хандаж юу гэж хэлмээр байна?
Зочноор урьж ярилцлага авсанд баярлалаа. Сүүлийн үед эмэгтэйчүүд мэс заслын болон бусад хүний биед сөрөг нөлөөтэй аргуудыг ашиглаж залуужих хандлага эрс багасан эрүүл зөв зохистой аргаар шийддэг болжээ. Манай PRP залуужуулах эмчилгээ нь маш өндөр үр дүнтэй, 8 насаар залуужуулах эрүүл зөв арга юм. Та манай үйлчилгээг нэг удаа сонгож орвол дахин хэзээ ч өөр үйлчилгээг сонгохгүй гэдэгт итгэлтэй байна. Та тавдугаар сардаа багтаан манай урамшуулалтай багцад хамрагдаж залуужуулах эмчилгээ хийлгэх бүрэн боломж байгаа тул доорх утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Wednesday, April 20, 2016

PRP эмчилгээ


PRP гэдэг нь ялтас эсээр баяжуулсан сийвэн гэсэн утгатай бөгөөд хүний бие махбодийн өөрийн дотоод нөөц боломж дээр тулгуурлан арьсны эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх, залуужуулах сонгодог эмчилгээ юм.  Хүний цусны ялтас эс нь цус бүлэгнүүлэх, эд эсийг нөхөн төлжүүлэх, шарх эдгээх үүрэгтэй байдаг. PRP эмчилгээг гоо заслын салбарт арьсны уян хатан чанарыг сайжруулж чангалах, өнгө сэргээх, залуужуулах, үс уналтыг зогсоох, ургалтыг дэмжих зорилгоор өргөн ашиглаж байна. PRP-ийг арьсанд тарьснаар ялтас эсээс бодисын солилцоог эрчимжүүлэх, арьсны нөхөн төлжилтийг хурдасгах, коллаген болон гиалуроны хүчлийн нийлэгжилтийг дэмжих үүрэг бүхий өсөлтийн хүчин зүйлс, биологийн идэвхит бодисууд ялгардаг.

PRP эмчилгээний үр дүн
  •  Арьс чийглэг зөөлөн болно.
  •  Арьс чангарна.
  •  Хялгасан үрчлээ арилна, гүн үрчлээ багасна.
  • Арьсны өнгө сэргэж цайрна.
  • Үсний уналт зогсож, ургалт нэмэгдэнэ.
  • Батганаас үүссэн сорвийг багасгана.

Эмчилгээний үр дүн хэзээ гарах вэ?
  • Эсийн нөхөн төлжилт аажмаар явагддаг бөгөөд тухайн хүний нас, арьсны байдлаас хамаардаг.  
  • Эмчилгээ хийснээс 2 долоо хоногийн дараагаас арьс чийглэг болох, өнгө засрах гэх мэт үр дүн мэдэгдэж эхэлнэ.
  •  4 долоо хоногийн дараа гэхэд үрчлээ багасч арьс чангарсан байдаг.
  • Эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, удаан хугацаанд хадгалах зорилгоо курс эмчилгээ хийдэг. 3-4 удаагийн эмчилгээ 1 курс болдог. Үр дүн 1 жил хүртэл хугацаанд хадгалагдана.

 PRP эмчилгээний давуу тал
  •  Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
  • Харшил үүсгэхгүй
  • Өвдөлт багатай
  • Эрсдэлгүй

Хэдэн насаас PRP эмчилгээ хийлгэж эхлэх вэ?
  • 25 наснаас хөгшрөлт эрчимтэй явагддаж эхлэдэг. Арьсанд үрчлээ үүсэх, суларч унжихаас сэргийлэх зорилгоор  энэ наснаас PRP эмчилгээг хийлгэж болно.
  • Харин батга, сорвины эмчилгээ, үс ургуулах, уналт зогсоох зорилгоор 18-аас дээш насныхан хийлгэж болно. 

Sunday, April 17, 2016

Du:sonic мэсгүйгээр арьс татах эмчилгээ 

Арьсыг мэсгүйгээр, өвдөлтгүйгээр татан чангалах, залуужуулах агуу Ulthera эмчилгээний дэвшилтэт шинэ технологиор энэхүү DU:sonic эмчилгээ хийгддэг.

Tuesday, April 12, 2016

Эндермолифт & тарилгын хослол 

"Төгс зохицол

Та хэрвээ мэсийн аль эсвэл тарилгын залуужуулах эмчилгээнд хөрөнгө оруулсан болон оруулах гэж төлөвлөж буй бол мэдээж хамгийн өндөр үр дүнд хүрэх арга замыг судалж байгаа нь гарцаагүй.Танд сайн мэдээ дуулгахад Эндермолифт нүүрний массаж нь залуужуулах зорилготой бусад бүх төрлийн тарилга, мэс заслын аргаар хийгдэх эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг болохыг Итали, Франц болон Англи улсын арьс гоо заслын эмч нар судалгаагаар баталсан байна.

Тарилга эмчилгээ болон Эндермолифт үйлчилгээний талаар товчхон мэдээлэл танд хүргэе:

 
1. Тарилга эмчилгээний үндсэн үйлчилгээ нь үрчлээсийг арилгахад чиглэдэг. Гиалуроны хүчил, ботокс зэрэг тарилга нь  үрчлээ үүсэх шалтгаан болж байгаа булчингийн хэт агшилтыг сулруулах, доошоо сууж хонхойсон хэсгийг дүүргэх  /жишээ нь хөмсөг хоорондын, нүдний гадна талын, хамар уруулын нугалаа г.м/ замаар үрчлээг богино хугацаанд үр дүнтэй засдаг. Эдгээр ажилбаруууд нь арьсны өөрийн уян хатан чанарыг сайжруулах, өнгийг сэргээх, чангаруулах зэрэгт хязгаарлагдмал үр дүн үзүүлдэг.
2.Харин Эндермолифтийн үндсэн үйлчилгээ нь арьсны өөрийн шинж чанарыг сэргээхэд чиглэдэг. Өнөө үед үйлчлүүлэгчид хөгшрөлтийн эсрэг бүх асуудлыг шийдэж чадах цогц үйлчилгээг хүсдэг болсон.Үүний шийдэл нь хөгшрөлтийн эсрэг механик сэдээгч эндермолифт болон тарилга эмчилгээний хослол бөгөөд энэ нь гоо зүйн төгс үр дүнд хүргэх болно.
Ингээд зогсохгүй тухайн эмчилгээнээс гарч болох сөрөг нөлөө болох доорх шинж тэмдгүүдийг багасгахад тусалдаг:- Мэсийн дараах сорвижилтийг багасгах, сорвины өнгийг бүдгэрүүлэх- Хавдалт, хөөлт & шингэний бөөгнөрөлийг тараах- Цусны эргэлтийг сайжруулах- Унжсан арьсыг чангаруулах
Тарилга хийх гэж буй болон хийсэн талбайн орчимд эндермолифт үйлчилгээг хийхэд эдийн судасжилт идэвхжиж хүчилтөрөгч хангамж сайжирч шингэний солилцоо хэвийн болж дараа дараагийн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж хадгалахад тусалдаг.

Т

Sunday, April 10, 2016

Зөвлөгөө #2 Арьс арчилгаа

Энэхүү зөвлөгөөнд арьс арчилгааны үндсэн ойлголтын тухай дурьдагдах тул хэвийн, хуурай, холимог, тослог гээд бүх төрлийн арьстай хүмүүст зориулагдсан болно. Өдөр тутмын арьс арчилгааг 16 наснаас эхлээд насан туршдаа хийх хэрэгтэй. Арьс арчилгааг буруу хийснээр бид эрт үрчлээтэх, арьс унжих гээд олон сөрөг үр дагавартай тулдаг бол та доорх зөвлөмжийн дагуу гэрийн нөхцөлд арьс арчилгааныхаа хэв маягт өөрчлөлт оруулснаар л арьсыг эрт хөгшрөхөөс сэргийлж чадна.
Тэгэхээр өдөр тутмын арьс арчилгаанд баримтлах үндсэн 2 зарчим байдаг.

      1.  Өдөр тутмын арьс арчилгааг өдөр бүр өглөө орой ТОГТМОЛ  хийх хэрэгтэй. Үүнд 10 минут хүрэхгүй хугацаа шаардагддаг тул та ядарч байсан ч заавал арьсаа арчилж байгаарай
      2Гоо сайхны  бүх бүтээгдхүүнүүдийг нүүр, хүзүүний иллэгийн ШУГАМЫН ДАГУУ ЗӨВ түрхэж хэрэглэх  хэрэгтэй. Энэ нь арьсанд хамгийн бага суналт үүсгэдэг ба цагаасаа эрт үрчлээ үүсэхээс сэргийлж өгнө. 
      Гоо сайхны бүтээгдэхүүнээ та дараах байдлаар түрхээрэй.
·         Гоо сайхны бүх бүтээгдэхүүнийг хурууныхаа өндгөөр арьсанд суналт даралт үүсгэхгүйгээр, зөөлөн гулгуулж түрхэнэ.
·         Нимгэн арьстай хэсэгт өтгөн тос түрхэхдээ зөвхөн товших хөдөлгөөнөөр тосоо шингээж өгнө. Жишээ нь: дээд, доод зовхи гм
Нүүрэнд иллэгийн үндсэн шугам нь нүүрний төвөөс зах руу чигэлсэн байдаг ба зөвхөн доод зовхинд эсэргээрээ нүдний гадна өнцгөөс дотор өнцөг рүү чиглэсэн байдаг.
Хүзүүнд иллэгийн шугам урд хэсгээр доороос дээш чиглэлтэй, хажуу хэсэгт дээрээс доош чиглэлтэй байдаг /зурагт харуулсанчлан/. Хүзүүний арьсыг нүүрнээс дутахааргүй сайн арчлах хэрэгтэй. Энэ хэсгийн арьс илүү нимгэн, тэжээл авахдаа муу, уян хатан чанараа амархан алдаж нүүрний арьснаас эрт хөгширдөг.

Эрүүл толигор арьстай байхад тань тогтмол арьсаа арчлах,  бүтээгдэхүүний зөв хэрэглээ гэсэн энэ 2 зарчим нь таны  гоо сайхны бүтээгдэхүүний брендийн сонголтоос дутахааргүй чухал ач холбогдолтой гэдгийг санаарай.

Tuesday, April 5, 2016

Зөвлөгөө #1 Арьсны хэв шинж

УРИН ХАВРЫН УЛИРАЛ ИРЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН LPG GRAND SPA ТӨВ ТА БҮХЭНДЭЭ АРЬС АРЧИЛГААНЫ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ХҮРГЭХЭЭР БОЛЛОО.

Өнөөдрийн зөвлөгөөгөөр АРЬСНЫ БҮТЭЦ БА ТӨРӨЛ, АРЬСНЫ ХЭВ ШИНЖЭЭ ТОДОРХОЙЛОХ аргын талаарх мэдээллийг та бүхэнд хүргье.

АРЬСНЫ БҮТЭЦ
Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд нийт биеийн жингийн 16% -н эзэлдэг. Арьс нь эпидермис /epidermis – нөхөн сэргээгддэг өнгөн хөрсний давхарга/, дермис /dermis –жинхэнэ арьсны давхрага/, гиподермис- /subcutaneous tissue - өөхөн давхрага/ гэсэн гурван давхрагаас бүрдэнэ.
Арьс бол эд эс, булчин шөрмөсийг бүрхэж, биеийг гадны хүчин зүйлээс гэмтэл, элдэв нянгаас хамгаалж бидний халуун хүйтнийг тэнцүүлж байдаг. Арьсны гоо сайхан нь дотор эрхтний үйл ажиллагаатай шууд хамааралтай. Хэдий чинээ хүний биед ус их байх нь төдий чинээ био химийн урвал идэвхитэй явагдаж эд эсийн нөхөн төлжилт сайжирч хүний нас уртсахад гол нөлөө үзүүлдэг.
Арьсны эд эсийн 70 хувь нь ус юм, чухам энэ өөрийнхөө усны ачаар арьс уян зөөлөн гөлгөр байдаг. Иймд хүмүүс бид юуны өмнө зөв хооллож эрүүл мэндээ сахихын тулд үйл хөдөлгөөн хийж биеийн доторхи хорыг хөлсөөр гадагшлуулж арьсаа цэвэршүүлж байх нь чухал.
АРЬСНЫ ХЭВ ШИНЖ БА ТӨРӨЛ

Ердийн арьс: Харахад өнгөлөг, нүхжилтгүй, өөрийгөө хамгаалах чадвартай, эрүүл арьс.
Хуурай: Нүхжилт нь үл мэдэгдэм, угаасны дараа таталддаг, үрчлээс үүсэх хандлагатай, сэвхтэмтгий, толигордуу арьс
Тослог: Нүхжилт нь тэлсэн, тосон гялгар үүссэн, заримдаа хар батга гэх мэт үрэвсэл гарсан, зузаан
Холимог: Ихэвчлэн дух, хамар, эрүүгээрээ тослогтсон, нүхжилттэй, батга гарамтгай. Бусад хэсгээрээ хуурайшсан, эсвэл ердийн хэв шинжтэй.
Эмзэг мэдрэмтгий арьс: Гадны таагүй нөлөөнд амархан цочирч улайлт өгдөг, хорсдог, харшимтгай, арьсны зарим хэсгээр хялгасан судас тэлсэн, үрэвссэн.

АРЬСНЫ ХЭВ ШИНЖИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ТОДОРХОЙЛОХДОО
Нүүрийг бүлээн усаар савандаж угаагаад 1-2 цагийн дараа арьсан дэр тослог бүрхэвч үүсэх үед нүүрийг нимгэн цаасаар бүхэлд нь дарж, тосыг уусгана.
Тосны мөр
• Хөнгөн үлдвэл: Хэвийн арьс
• Зузаан үлдвэл: Тослог арьс
• Зарим хэсгээрээ нимгэн, зарим хэсгээрээ зузаан
байвал: Холимог арьс
• Тосны мөр байхгүй байвал: Хуурай арьс гэж үзэж болно.
Гэхдээ арьсны төрлийг нэг удаа шинжсэнээр тодорхойлсон гэж ойлгож болохгүй. Учир нь цаг хугацааны явцад арьсны төрөл, шинж өөрчлөгдөж болдог. Иймээс арьсныхаа төрлийг тогтмол шинжилж байвал зохино. Арьсны төрөлх шинж чанарыг алдагдуулахгүйн тулд хоол хүнсэндээ аль болох амин дэм ихтэй зүйл хэрэглэж заншвал зөвхөн арьсны ч бус, биеийн ерөнхий эрүүл мэндэд тустай юм.