Tuesday, April 5, 2016

Зөвлөгөө #1 Арьсны хэв шинж

УРИН ХАВРЫН УЛИРАЛ ИРЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН LPG GRAND SPA ТӨВ ТА БҮХЭНДЭЭ АРЬС АРЧИЛГААНЫ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ХҮРГЭХЭЭР БОЛЛОО.

Өнөөдрийн зөвлөгөөгөөр АРЬСНЫ БҮТЭЦ БА ТӨРӨЛ, АРЬСНЫ ХЭВ ШИНЖЭЭ ТОДОРХОЙЛОХ аргын талаарх мэдээллийг та бүхэнд хүргье.

АРЬСНЫ БҮТЭЦ
Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд нийт биеийн жингийн 16% -н эзэлдэг. Арьс нь эпидермис /epidermis – нөхөн сэргээгддэг өнгөн хөрсний давхарга/, дермис /dermis –жинхэнэ арьсны давхрага/, гиподермис- /subcutaneous tissue - өөхөн давхрага/ гэсэн гурван давхрагаас бүрдэнэ.
Арьс бол эд эс, булчин шөрмөсийг бүрхэж, биеийг гадны хүчин зүйлээс гэмтэл, элдэв нянгаас хамгаалж бидний халуун хүйтнийг тэнцүүлж байдаг. Арьсны гоо сайхан нь дотор эрхтний үйл ажиллагаатай шууд хамааралтай. Хэдий чинээ хүний биед ус их байх нь төдий чинээ био химийн урвал идэвхитэй явагдаж эд эсийн нөхөн төлжилт сайжирч хүний нас уртсахад гол нөлөө үзүүлдэг.
Арьсны эд эсийн 70 хувь нь ус юм, чухам энэ өөрийнхөө усны ачаар арьс уян зөөлөн гөлгөр байдаг. Иймд хүмүүс бид юуны өмнө зөв хооллож эрүүл мэндээ сахихын тулд үйл хөдөлгөөн хийж биеийн доторхи хорыг хөлсөөр гадагшлуулж арьсаа цэвэршүүлж байх нь чухал.
АРЬСНЫ ХЭВ ШИНЖ БА ТӨРӨЛ

Ердийн арьс: Харахад өнгөлөг, нүхжилтгүй, өөрийгөө хамгаалах чадвартай, эрүүл арьс.
Хуурай: Нүхжилт нь үл мэдэгдэм, угаасны дараа таталддаг, үрчлээс үүсэх хандлагатай, сэвхтэмтгий, толигордуу арьс
Тослог: Нүхжилт нь тэлсэн, тосон гялгар үүссэн, заримдаа хар батга гэх мэт үрэвсэл гарсан, зузаан
Холимог: Ихэвчлэн дух, хамар, эрүүгээрээ тослогтсон, нүхжилттэй, батга гарамтгай. Бусад хэсгээрээ хуурайшсан, эсвэл ердийн хэв шинжтэй.
Эмзэг мэдрэмтгий арьс: Гадны таагүй нөлөөнд амархан цочирч улайлт өгдөг, хорсдог, харшимтгай, арьсны зарим хэсгээр хялгасан судас тэлсэн, үрэвссэн.

АРЬСНЫ ХЭВ ШИНЖИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ТОДОРХОЙЛОХДОО
Нүүрийг бүлээн усаар савандаж угаагаад 1-2 цагийн дараа арьсан дэр тослог бүрхэвч үүсэх үед нүүрийг нимгэн цаасаар бүхэлд нь дарж, тосыг уусгана.
Тосны мөр
• Хөнгөн үлдвэл: Хэвийн арьс
• Зузаан үлдвэл: Тослог арьс
• Зарим хэсгээрээ нимгэн, зарим хэсгээрээ зузаан
байвал: Холимог арьс
• Тосны мөр байхгүй байвал: Хуурай арьс гэж үзэж болно.
Гэхдээ арьсны төрлийг нэг удаа шинжсэнээр тодорхойлсон гэж ойлгож болохгүй. Учир нь цаг хугацааны явцад арьсны төрөл, шинж өөрчлөгдөж болдог. Иймээс арьсныхаа төрлийг тогтмол шинжилж байвал зохино. Арьсны төрөлх шинж чанарыг алдагдуулахгүйн тулд хоол хүнсэндээ аль болох амин дэм ихтэй зүйл хэрэглэж заншвал зөвхөн арьсны ч бус, биеийн ерөнхий эрүүл мэндэд тустай юм.

No comments:

Post a Comment