Sunday, April 10, 2016

Зөвлөгөө #2 Арьс арчилгаа

Энэхүү зөвлөгөөнд арьс арчилгааны үндсэн ойлголтын тухай дурьдагдах тул хэвийн, хуурай, холимог, тослог гээд бүх төрлийн арьстай хүмүүст зориулагдсан болно. Өдөр тутмын арьс арчилгааг 16 наснаас эхлээд насан туршдаа хийх хэрэгтэй. Арьс арчилгааг буруу хийснээр бид эрт үрчлээтэх, арьс унжих гээд олон сөрөг үр дагавартай тулдаг бол та доорх зөвлөмжийн дагуу гэрийн нөхцөлд арьс арчилгааныхаа хэв маягт өөрчлөлт оруулснаар л арьсыг эрт хөгшрөхөөс сэргийлж чадна.
Тэгэхээр өдөр тутмын арьс арчилгаанд баримтлах үндсэн 2 зарчим байдаг.

      1.  Өдөр тутмын арьс арчилгааг өдөр бүр өглөө орой ТОГТМОЛ  хийх хэрэгтэй. Үүнд 10 минут хүрэхгүй хугацаа шаардагддаг тул та ядарч байсан ч заавал арьсаа арчилж байгаарай
      2Гоо сайхны  бүх бүтээгдхүүнүүдийг нүүр, хүзүүний иллэгийн ШУГАМЫН ДАГУУ ЗӨВ түрхэж хэрэглэх  хэрэгтэй. Энэ нь арьсанд хамгийн бага суналт үүсгэдэг ба цагаасаа эрт үрчлээ үүсэхээс сэргийлж өгнө. 
      Гоо сайхны бүтээгдэхүүнээ та дараах байдлаар түрхээрэй.
·         Гоо сайхны бүх бүтээгдэхүүнийг хурууныхаа өндгөөр арьсанд суналт даралт үүсгэхгүйгээр, зөөлөн гулгуулж түрхэнэ.
·         Нимгэн арьстай хэсэгт өтгөн тос түрхэхдээ зөвхөн товших хөдөлгөөнөөр тосоо шингээж өгнө. Жишээ нь: дээд, доод зовхи гм
Нүүрэнд иллэгийн үндсэн шугам нь нүүрний төвөөс зах руу чигэлсэн байдаг ба зөвхөн доод зовхинд эсэргээрээ нүдний гадна өнцгөөс дотор өнцөг рүү чиглэсэн байдаг.
Хүзүүнд иллэгийн шугам урд хэсгээр доороос дээш чиглэлтэй, хажуу хэсэгт дээрээс доош чиглэлтэй байдаг /зурагт харуулсанчлан/. Хүзүүний арьсыг нүүрнээс дутахааргүй сайн арчлах хэрэгтэй. Энэ хэсгийн арьс илүү нимгэн, тэжээл авахдаа муу, уян хатан чанараа амархан алдаж нүүрний арьснаас эрт хөгширдөг.

Эрүүл толигор арьстай байхад тань тогтмол арьсаа арчлах,  бүтээгдэхүүний зөв хэрэглээ гэсэн энэ 2 зарчим нь таны  гоо сайхны бүтээгдэхүүний брендийн сонголтоос дутахааргүй чухал ач холбогдолтой гэдгийг санаарай.

No comments:

Post a Comment